Дэлгэрэнгүй дээрх бичлэгээс үзнэ үү!
ХӨСҮТ-өөс менингекокын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн эмч Ч.Уртнасан мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, “Улаанбаатарт менингекок халдварын хоёр тохиолдол энэ сард бүртгэгдсэн байна. Нас баралтын түвшин 50 хувьтай байна. Дөрөв хүртэлх насны хүүхдүүдэд бүртгэгдсэн. Олон жилийн өвчлөлийн хөтлөл зүйгээс харахад 5-6 жилд дэгдэлт үүсэх зүй тогтол ажиглагдаж байгаа юм. Улирлын хувьд 1-5 дугаар сарын хооронд үргэлжлээд буурдаг. Оргил нь 3-5 сар гэж бүртгэгддэг байна.
Менингекок халдвараар тав хүртэлх насны хүүхдүүд өртөх нь элбэг. Өвчлөлийн бүртгэлд буй нийт өвчлөгсдийн 80-90 хувь нь энэ насны хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүдийн 50-60 хувь нь гэрээр хүмүүждэг байна.
Бид халдварт өвчнийг өртөмтгий биеийн эх уурхай дамжих замд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Эх уурхай гэдэгт өвчилсөн хүнээ эрт тусгаарлах нян тээгчийг эрт илрүүлж эмчлэх гэсэн арга хэмжээ авдаг. Энэ халдвараар өвчилсөн тохиолдолд заавал хэвтэн эмчлүүлэх ёстой. Мөн менингекок халдвар нь амьсгалын замаа, шүлсээр дамжин халддаг. Өвчтөнтэй нэг метрийн зайнаас харьцдаг хүмүүс халдвар авна” гэлээ.