Лхагва гарагт Копенгаген хотод болсон дуудлага худалдаагаар НАСА-гийн Аполлоны илгээлтийн үеэр авсан анхны гэрэл зургуудыг нийт 1.16 сая Данийн кроноор (171,831 доллар) заржээ.
Аполло 8-17 хөлөг онгоц 1969 оны 7-р сард хүн анх удаа саран дээр буух үеэр сансрын нисгэгч Базз Алдрины саран дээр алхсан зураг багтсан бөгөөд 52 000 крон буюу 7703 ам.доллараар зарагдсан байна.
Зургийн тайлбар: АНУ-ын Аполло 11 хөлгийн сансрын нисэгч Базз Алдрин саран дээр, "Бүргэд" (R) модулийн хажууд, 1969 оны 7-р сарын 20.
Сансрын нисэгчийн хувцас өмссөн Базз Алдрин болон зургийг авсан Нил Армстронгын дүрийг Алдрины халхавч дээрх туссан байдаг. Уг түүхэн зураг 1969 онд National Geographic болон Life сэтгүүлийн нүүрэнд нийтлэгдэж байжээ.
1968 онд "Аполло 8" хөлөг онгоцыг хөөргөх үеэр хүн төрөлхтөнд анх удаа дэлхий “мандаж” буйг харуулсан өнгөт гэрэл зураг хамгийн өндөр үнээр буюу 88,400 крон буюу 13,095 доллараар зарагджээ.
НАСА-гийн анхны хувцасны чимэглэл, мөн гэрэл зургуудыг шинжлэх ухааны судалгаанд хамруулж, олон улсын сэтгүүлд нийтлэх зорилгоор цөөн тоогоор гаргаж байсан юм.
Бруун Расмуссен дуудлага худалдааны газрын борлуулалт, үнэлгээ хариуцсан захирал Каспер Нилсен "Ройтерс" агентлагт өгсөн ярилцлагадаа "Энэ цуглуулгыг өвөрмөц болгож байгаа зүйл бол цуглуулгын хэмжээ бөгөөд дэлхийн урлагийн зах зээл дээр ийм гайхамшигт үйл явдлыг харуулсан бүхэл бүтэн цуглуулгыг өдөр бүр зарагддаггүй" гэдгийг онцолжээ.
Дуудлага худалдааны төвөөс эдгээр түүхэн зургуудыг худалдан авсан хүн нь Дани улстай холбоотой гадаадын иргэн байсан гэж мэдэгдсэн ч худалдагч болон худалдан авагчдын хэн болохыг мэдээлээгүй байна.
Эх сурвалж: CNN News