Төв аймгийн Зуунмод суманд өнөөдрөөс эхлэн электрон тамхи худалдаалахгүй байх захирамж гарна.
Бид энэ талаар Зуунмод сумын засаг дарга Ч.Сарангэрэлээс тодруулахад, “Манай сумын хувьд хүүхдүүдрүү чиглэж, анхаарсан ажлуудыг хийхийг зорьж байгаа. Коронавирусийн халдвараас үүдэн хүүхдүүд гэртээ тусгаарлагдсан. Үүний хажуугаар зарим буруу хэрэглээнд автах болсон гэж үзэж байна. Үүний нэг жишээ нь электрон тамхины хэрэглээ. Арван жилийн хүүхдүүд ямар ч хараа хяналтгүйгээр хэрэглээд байгаа юм. Саяхан ордонд дуучин залуу энэ зүйлийг хэрэглэж шүүмжлэл дагуулаад байсан шүү дээ. Энэ мэт үйлдэл хүүхдэд нөлөөлж, муу дуурайлал болж байна. Тиймээс Зуунмод сумын хэмжээнд тамхи зарах зөвшөөрөлтэй газруудаар электрон тамхи худалдаалах зөвшөөрлийг хориглож байгаа. Өнөөдөр захирамж нь гарна. Захирамж гарчхаад байхад худалдаалсан тохиолдол гарвал зөрчлийн хуулиар арга хэмжээ авна ” гэлээ.