Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамц, АНУ-ын Чикаго хот орчимд спортын хичээл болон хүүхдийн хөгжлийн талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг Монгол Авьяас Академийн тэргүүн Монгол улсын спортын мастер Г.Амарсанаа нар хамтран санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ хуралд АНУ-д үйл ажиллагаа явуулдаг сагсан бөмбөг, болейбол, хөнгөн атлетик, шагайн харваа, үндэсний бөх зэрэг зарим спорт клуб, хороодын төлөөлөл оролцож тулгамддаг асуудал, цаашид тамирчидаа дэмжиж ажиллах, монголд олдоц ховор спортын тоноглол хэрэгслийг боломжийн хэрээр явуулж байх талаар ярилцаж 100 хувийн саналтайгаар спорт хороог дэмжсэн байна.
Учир нь АНУ-д 40 гаран мянган Монголчууд ажиллаж амьдарч байгаа нь Монгол улсын нутаг дэвсгэрийн нэгж аймгийн хүн амтай дүйцэж байгаа. Иймээс АНУ-д 6 сараас дээш хугацаагаар амьдарч буй Монголчуудын дунд аварга шалгаруулах тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулах юм . Хамгийн чухал нь спортын цол зэргийн болзол хангасан тамирчдад Монгол дахь тэмцээн уралдаантай дүйцүүлэн цол олгох, АНУ-д төрж өссөн хүүхэд залуус тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд спортын уралдаан тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцуулах талаар хамтран ажиллах юм байна.