Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
ОХУ Украины төрөх эмнэлэгийг бөмбөгджээ гэх мэдээлэл дэлхийн нийтэд тараад буй. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський агаарын цохилтын улмаас гурван хүн амиа алдсан бөгөөд тэдэн дунд хүүхэд байсан тухай мэдээлсэн юм.
Их Британи дахь Оросын Элчин сайдын яам Твиттер, Фэйсбүүк хуудастаа Украины амаржих төвийн агаарын цохилтын талаар өчигдөр бичвэр оруулсан байсан нь устгагдсан байна.
Харин @RussianEmbassy хаягаар амаржих төвийг удаан хугацаанд ашиглаагүй, дотор нь Украины зэвсэгт хүчин байсан гэж бичсэн байжээ.
Тиймээс Твиттер компани "Твиттерийн бодлогыг зөрчсөн, ялангуяа хүчирхийллийн үйл явдлуудыг үгүйсгэсэн доромж зан үйлтэй тэмцэх зорилгоор жиргээчдийн эсрэг арга хэмжээ авсан" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС