Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дэлгэрэнгүйг дээрх нэвтрүүлгээс үзнэ үү!
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Өрөг хэлэлцүүлэг, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх агуулгын хүрээнд, “Жендэрийн тэгш оролцоог хангахад хэвлэл мэдээлэл хэрхэн нөлөөлдөг вэ” гэсэн сэдвийн дагуу хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн зочид:
- Mpress.mnсайтын редактор О.Ариунбилэг
- Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг
- Медиа аналист Ц.Тамир
- Жендэр ба хөгжил судлаач Б.Золзаяа
Mpress.mnсайтын редактор О.Ариунбилэг
- Хэвлэл мэдээллийн байгууллагууд дунд жендерийн эрх тэгш байдлыг хангах гэдэг ойлголт бол харьцангуй сүүлийн үеийн ойлголт. Би энэ салбарт 19 жил ажиллаж байна. Жендэрийн тэгш байдлыг хангах ёстой, эх сурвалжийн түвшин дотроо хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах ёстой гэдгийг 2016 онд л мэдсэн. 2016 оны сонгуульд олон улсын байгууллагатай хамтарч ажиллахад хэлсэн юм. Та нарын мэдээллийн эх сурвалжийн ихэнх хувь нь эрэгтэй байна, тийм учраас эмэгтэй хүнийг оруул аа гэж. Ингээд холимог байх ёстой гэдгийг тэр үед л ойлгосон хэрэг.
- Түүнээс хойш яагаад ийм харьцангуй байгааг судлахад бүх салбарт 90:10 хувьтай байсан. Зориудаар энэ ялгаварлан гадуурхахгүй байх ёс зүйн үүргээ биелүүлэхгүй байгаад байдаг юм уу гэхээр, эмэгтэй эх сурвалжууд маань яг үнэндээ дутмаг байдаг юм билээ. Эмэгтэйчүүд хэзээ ч ширээний эхний эгнээнд суудаггүй. Мөн эх сурвалжаа болгох гэсэн ч өөрсдөө хойш суудаг болохыг анзаарсан.
- Эмэгтэйчүүд гэр бүл дотор шийдвэр гаргадаг. Тийм учраас нийгмийн үйл ажиллагаанд далдуур нөлөөлдөг. Монгол эмэгтэйчүүд маш их эрх мэдэлтэй гэдэг нь өөрөө хэвшмэл ойлголт юм.
- Томоохон шийдвэрүүд дээр эмэгтэй хүний оролцоо их биш шүү дээ. Жирийн л нэг маргаашийн талхаа худалдаж авах, жижиг сажиг зүйл, хүүхдүүдээ гэрийн даалгаврыг нь хийлгэх зэрэг асуудал дээр эмэгтэйчүүд илүү оролцоотой байдаг юм шиг. Үүнийг судлах хэрэгтэй. Би сэтгүүлчийнхээ хувьд "Гал тогоондоо гацсан эмэгтэйчүүдийн эрх" гээд сэдвээр нийтлэл бичиж байсан юм. Өнөөдөр үнэхээр л гэр бүл дотор эмэгтэй хүн илүү их давамгай байдаг юм бол, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэй байгаа юм.
- Зүй тогтлыг нь хараад үзэх юм бол гадаад үзэмж хэн нэгэнд хамаатуулах магадгүй үндсэн ажлаас бусад байдлаар шүүмжлэх, ийм байдал манай хэвлэл мэдээллийн байгууллагууд өнөөдөр санаатай болон санамсаргүйгээр гаргаад байна гэсэн дээр санал нийлнэ бас нийлэхгүй. Мэргэжлийн редакцуудад ийм зүйл бараг л харагдахгүй. Редактортай тийм мэдээллийн хэрэгсэл бол хэзээ ч Оюунчимэг гишүүнийг доромжилсон байдлаар бичихгүй гэсэн үг.
Медиа аналист Ц.Тамир
- Хэвшмэл ойлголт гэдэг нь олон нийтэд хэвшчихсэн л ойлголт гэсэн үг шүү дээ. Жишээ нь бид медиагаар харахад шийдвэр гаргах түвшинд эрэгтэй эх сурвалж их байна. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл угаасаа шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд их байгаа учир эх сурвалж болгохоос өөр аргагүй. Нөгөө талаар жендэрийн эрх тэгш байдлыг нь шийдвэр гаргах түвшинд нийгмийн аль ч салбарт тэгш боломжийг нь хангах чухал болоод байна.
- Яг үнэндээ эмэгтэйчүүд манай нийгэмд шийдвэр гаргах тал дээр илүү хүчтэй. Бусад улс оронтой харьцуулахад илүү хүчтэй байдаг гээд зарим судлаачид хэлээд байдаг. Энэ ойлголт ч бас хэвшмэл ойлголт бий болгоод байна. Гэтэл сүүлийн 30 жилийг авч үзэхэд магадгүй тийм үе байсан. Зарим хүмүүсээс жишээ татахад гэртээ хэн шийдвэр гаргаж байна. Ээж, эхнэр чинь биз дээ гэдэг хүмүүс байдаг.
- Гэсэн ч 2020 оны дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан дэлхийн жендэрийн харьцааны индекс судалгаанд манайх 79 дүгээрт бичигдсэн байгаа юм. Парламентад сууж байгаа гишүүдийн тоо, төрийн байгууллагуудын шийдвэр гаргах түвшинд манайх хангалтгүй тоонуудтай байгаа юм.
- Хэвлэл мэдээлэл гол эх сурвалжаа шийдвэр гаргах түвшний хүмүүсийг болгохгүй бол мэдээлэл үр дүнгүй болно. Үүнээс үзвэл хэвлэл нэг талаараа буруутай. Нөгөө талаар өөр сонголт байхгүй нөхцөл байдал үүсээд байна.
- Энгийнээр хэлбэл дөрвөн эх сурвалж байлаа гэхэд 2:2 гээд аль болох тэнцвэртэй байлгахыг хичээнэ. Гэтэл тухайн асуудлыг мэргэшсэн байдлаар ярих нь эрэгтэйчүүд байдаг. Ингээд л баланс нь алдагдаад явчихдаг. Төрийн байгууллага, яам, агентлагийн шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд л байдаг гэсэн үг.
- Хэвлэл мэдээлэл цаашид ч хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахыг редакцууд зорих шаардлагатай. Ингэхийн тулд жендэрийн тэгш харилцааг нь бий болгох орчин хэрэгтэй. Эх сурвалжаа сонгохдоо хүйсийн тэнцвэртэй байдлыг хадгалах боломжгүй байсан ч гэсэн зорих л хэрэгтэй.
- Бид парламент төвтэй сэтгүүл зүй гэдэг зүйлийн эргүүлэгт орчихсон байгаа юм. Ковидоор жишээ авахад, эрүүл мэндийн яамны дарга эсвэл албан хаагч нар дандаа төрийнхөн. Төрийн байгууллага хэвлэл мэдээлэлтэй гэрээ байгуулаад мөнгө төлөөд мэдээгээ түгээдэг. Энэ байдал өөрчлөгдөхгүй бол эх сурвалж хэзээ ч өөрчлөгдөхгүй.
- Эх сурвалжаа сонгохдоо хүйсийн тэнцвэртэй байдлыг хадгалахыг боломжгүй байсан ч гэсэн зорих л хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг
- Хэвлэл мэдээлэл бол олон нийтийг төлөөлөх, байгаа асуудлуудыг гаргахад анхаарч ажилладаг. Тэр ч утгаараа олон нийтийн төлөөллийг гаргаж, тухайн асуудлыг бүрэн утгаар нь уншигч, үзэгч, сонсогчдодоо хүргэх нь чухал. Бидний хийсэн судалгаанаас юу харагдаж байна вэ гэхээр тухайлбал, улс төрийн мэдээллийг авч үзвэл арван эх сурвалж тутмын ес нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байна. Гэтэл манай улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа. Тэр ч утгаараа бид ялгаварлан гадуурхахгүй байх, хэвшмэл ойлголтыг дэвэргэхгүй байх гэдэг үүрэг хариуцлагаа биелүүлэх тал дээр учир дутагдалтай байна гэж бид харж байна.
- эмэгтэйчүүдийн дуу хоолой дутмаг байгаа нь улс төр бол эмэгтэйчүүдийн ажил биш мэтээр харуулж байна. Харин телевизээр эмэгтэйчүүдийн төлөөлөл ямар хэлбэрээр гарч байгаа вэ гэхээр ихэвчлэн ээжийн дүрээр. Гал тогоондоо байгаа дүр зураг их гарч байна. Хүүхдүүдээ зөөж байгаа эсвэл гэмт хэргийн хохирогч байдлаар гараад байдаг. Гэтэл нийгэм өөрөө маш хурдтай өөрчлөгдөж байна. Сэтгүүлзүй үнэхээр манлайлах хэрэгтэй, бид өөрсдийгөө манлайлж явна гэж ярьдаг. Гэтэл нийгэмд болоод байгаа өөрчлөлтөөс хол хоцроод байгаа нь юунаас харагдаж байна вэ гэхээр улс төрд УИХ-ын гишүүдийн 17 хувь нь эмэгтэй, сайд нарын 28 орчим хувь нь эмэгтэй болсон.
- Өөрөөр хэлбэл, бид улс төрийн салбарыг харахад тэнд байгаа 10 хүний хоёр нь эмэгтэй байна. Харьцангуй өссөн үзүүлэлт харагдаж байгаа. Гэтэл бидний эх сурвалжийг харахад 10 хүний нэг нь эмэгтэй байна гэдэг нь бид улс төрд байгаа хоёр эмэгтэй тутмын нэгийг нь ерөөсөө гаргахгүй, үл тоомсорлоод, баллуурдаж хаяад байна. Энэ тал дээр бид их анхаарах хэрэгтэй байгаа.
Жендер ба хөгжил судлаач Б.Золзаяа
- Медиад бууж байгаа жендэрийн асуудал зөвхөн Монголд биш дэлхий дахинд явагдаж байгаа. Яагаад маш чухал вэ гэхээр, хүн ихэнх тохиолдолд харж байгаа зүйлээ бодож, төсөөлж, мөрөөдөж чаддаг. Маш олон тохиолдолд бидний үзэж буй медиад эрэгтэй хүн ийм ажил, эмэгтэй хүн ийм ажил хийдэг гэдэг уламжлалт ойлголтууд тэр хэвээрээ бууж байдаг. Гэтэл бид нийгмийн өөрчлөлтүүд авч ирэх гээд үзэж байгаа. Зарим салбарт аль хэдийнэ өөрчлөлт бий болсон байхад нөгөө уламжлалт ойлголтоороо бид эх сурвалжаа сонгохдоо, эсвэл зураг, дүрс хэрэглэхдээ. Тэр нь зөвхөн эмэгтэйчүүд дээр биш. Эсвэл хулгай гэмт хэргийн зураг ашиглахдаа цаана нь эрэгтэй хүмүүс явж байдаг ч юм уу. Ямар нэгэн түүхийг, аливаа нэгэн зүйлийг илэрхийлэхдээ тэр цаана өгөгдөж байгаа видео дүрслэл, зураг, дуу хоолой, дүр энэ болгон дээр жендэрийн хэвшмэл ойлголт байдаг.
- Энэ нь эргээд бид хэн болох, бидний хүүхэд юунд итгэх, тэр болгонд нөлөөлж байдаг. Дөрвөн настай охиноос “Ирээдүйд чи хэн болох вэ?” гэхэд мисс болно гэдэг. Яагаад ерөнхийлөгч болж болохгүй вэ гэхэд “Ерөнхийлөгч чинь эрэгтэй хүн болдог шүү дээ” гэж байна. Тэр маш энгийн зүйл маань бид дандаа улс төрийг эрэгтэйгээр хардаг. Эмэгтэй хүнийг телевизээр харахдаа ихэнх тохиолдолд гэртээ байгаагаар төсөөлж байдаг. Тэгэхээр бидний хувьд харьцангүй, бүр хамгийн бурангуй улс орны жишээ биш. Урагшилж, наашилж байгаа.
- Бас нэг зүйл нь эмэгтэй эх сурвалж олдох нь бага гэж байсан. Судалгаагаар аливаа нэг бүлгийг хязгаарлагдмал орчинд оруулж ирээд, жишээлбэл сайн хүүхдүүдийг анхнаасаа арай нэг ахмад настай, хэдэн сараар ахмад настай хүүхдүүдийг багш нь энэ хүүхэд илүү сэргэлэн юм аа гээд сонгоны ангид оруулснаар маш хурдтай сайжирдаг гэж байгаа юм. Тэгэхээр эмэгтэйчүүд орж ирэхгүй байгаа нь энд дандаа эрчүүд байгаад байсан учраас.
- Илүү их, заримдаа кувот, хэмжээ, тоогоор оруулж ирснээр тэд илүү зоригтой, өөртөө итгэлтэй болж телевизийн өмнө гарч ирнэ. Бид илүү дэмжиж өгөх нь чухал. Яагаад гэвэл магадгүй тэр эмэгтэйчүүд өмнө нь зурагтаар үзэхдээ бас л улс төрд эрчүүд илүү харагдаж байсан учраас өөртөө итгэх итгэл, төсөөлөл, дүрслэл байгаагүй. Бид одоо өөрчлөхгүй бол охин маань 30 жилийн дараа бидэн шиг ийм яриа өрнүүлээд зогсож байж магадгүй. Дахиад эмэгтэйчүүд олдохгүй байна гээд.
- Эх сурвалжийн түвшинд гаргахгүй байна. Дээрээс нь хэвшмэл ойлголтууд, хэвшмэл ойлголт гэдэг нь өөрөө юунаас бий болдог вэ гэхээр хийсвэр ойлголт, таамаглал, ерөнхийлсөн байдал, төсөөлөл зэргээс болдог. Сэтгүүлзүй гэдэг баримт. Баримт, эх сурвалж шүү дээ. Тэр хоёрыгоо оруулаад ирэхэд аяндаа тэр хэвшмэл ойлголт багасаад ирнэ. Давхар дэлхийн эдийн засгийн форумыг үзүүлэлтээс харахад Монголчууд гайгүй л байна. Бүр нэг сүүл мушгичихаагүй, бүр нэг цойлоогүй ч гэсэн дундаж байна гэж хардаг. Гэтэл бид түүнийг дотор нь задлаад үзвэл эрүүл мэнд талаасаа эмэгтэйчүүд гайхалтай байна. Бид харин ч эрэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй болчихож.
- Боловсрол, эдийн засаг талдаа ч сайн байна. Юун дээр үзүүлэлт хойшоо унаад байна вэ гэхээр эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдэл гэдэг үзүүлэлт дээр бид 112 дугаарт нэлээн хойно явж байгаа юм. Тэгэхээр бид энэ шийдвэр гаргах түвшин гэж яриад байгаа, эмэгтэйчүүд том бодлогын хэмжээнийн шийдвэрийг гаргах эрх мэдэл нь байхгүй байна. Гал тогооны хэмжээнд шийдвэрүүд маань гацаад байна.