Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Туул голд их хэмжээний загас жараахай үхсэн тухай дуудлага, мэдээлэл өчигдөр /2022.03.09/ НБОГ-т иржээ. Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд 17:00 цагт нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар "усны түвшин багассанаас болсон" гэж дүгнэсэн байна.
Туул голын сав газрын захиргаанаас өгсөн мэдээллээр, "Өнгөрсөн намар гол хөлдөх үед голын салаа руу орсон загас жараахай эх гол руугаа орж амжилгүй хөлдсөн байх магадлалтай. Голын мөс хайлж, цооног үүссэнээр үхсэн загас гадарга дээр гарч ирсэн. Халдварт өвчин болон бусад шалтгаан нөхцөлийг мөн тодруулна" гэсэн юм.