Украины Мариуполь хотын хоёрдугаар амаржих газарт агаарын цохилт өгсний улмаас 17 хүн шархадсан гэж Донецкийн иргэний цэргийн удирдах газрын тэргүүн Павел Кириленко мэдээлжээ. Азаар амь үрэгдсэн хүн байхгүй гэв. Шархадсан иргэдийн дунд амаржсан эхчүүд болон эмнэлгийн ажилтнууд байжээ.
Оросын талаас зарласан "Чимээгүй" дэглэмийн үеэр агаарын цохилт өгсөн байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон уг үйл явдалд цочирдсоноо илэрхийлээд, Украиныг агаарын цохилтоос хамгаалах нэмэлт ямар дэмжлэг байгаа талаар судалж байна гэв. Тэрээр твиттертээ "Аймшигтай гэмт хэрэг үйлдсэн Путинд хариуцлага тооцуулах болно" хэмээн бичжээ.Орон нутгийн эрх баригчид хүүхдийн болон амаржих газрын нэгдсэн 600 ортой цогцолбор эмнэлэгт учирсан хохирлыг "асар их” хэмээн тодорхойлжээ.
Мариуполь хотын орлогч дарга Сергей Орлов хэлэхдээ, хот байнгын буудалцаан дунд байгаа бөгөөд 1170 оршин суугч нас барсан гэсэн тоо гарчээ. “Энэ бол цэвэр геноцид. Оросуудын довтолгоо нь зүгээр нэг урвасан хэрэг биш. Энэ бол дайны гэмт хэрэг. Тэд бидэн рүү нисэх онгоц, олон тооны пуужин харваж байна" гэв.