Төрийн ордонд өнөөдөр /2022.03.09/ малчдын эрхзүйн байдлын тухай хэлэлцүүлэг болж байна.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Н.Учрал илтгэл тавилаа. Тэрбээр "Хүүхэд зургаан настай сургуульд орж буй нь малчдын дунд тулгамдсан асуудал болоод байгаа. Үүнээс үүдэн гэр бүл салалт бий боллоо гэж ярьж байна. Тиймээс дагалдах хуулиудад өөрчлөлт оруулж малчдын 6-8 настай хүүхдийг цахимаар сурахыг зөвшөөрөх хэрэгтэй.
Тэгээд цахим боловсролын контентоо сайжруулж амьдралд нийцэх хичээл, сургалт хий. Арван телевизээр самбарын өмнө багш сонирхолгүй юм ярьж зогссоноос үүнийгээ хүүхдэд үзүүштэй, сонирхууштай болгоод малчдын цахим боловсролын контентийг бэлтгэх хэрэгтэй" гэв.
Мөн ган, зудад нэрвэгдэн малгүй болж хот руу нүүсэн иргэд төвлөрөл бий болгож байна. Иймд малчин өрхийн амьжиргааг дэмжих чиглэлд анхаарч хот, суурин газрын төвлөрлийг бууруулах шаардлагатай байгааг хэллээ.