Дайны хүнд үе тохиож байгаа ч хүний амьдрал үргэлжилж байгааг харуулсан нэгэн үйл явдал Киев хотноо болжээ. Тус хот орос-украины мөргөлдөөний гол фронт болоод буй. Фронтод байгаа залуу хос хүнд бэрхээс үл ажран хуримлалаа.
Лесия Иващенко өнгөрсөн сард Оростой дайн эхэлмэгц хийж байсан ажлаа орхиж, Киевийн захын дүүргийг хамгаалахаар нутаг дэвсгэрийн хамгаалалтын хүчинд нэгдсэн хүн юм.
Тэрээр Оросын довтолгоон эхэлснээс хойш ням гарагт албан ёсоор хуримаа хийх хүртлээ найз залуу Валерий Филымоновтой уулзаагүй аж.
Киевийн хамгаалалтын шугамд зохион байгуулагдсан хуримын ёслолын үеэр бэргэн зочиддоо хандан “Би амьд байгаадаа, энэ өдөрт, нөхөр маань амьд, надтай хамт байгаад би баяртай байна. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Бид төрийн өмнө, бурхны өмнө гэрлэх ёстой. Бид насанд хүрсэн охинтой. Даруухан ёслоё, бие биедээ амлалт өгч, ТИЙМ гэдэг үгээ хэлээд болно гэж бодсон ч зэвсэг нэгт ах дүүс, дарга нар маань болж буй бүх зүйлийг үл харгалзан ирээдүйдээ итгэж, амьдрал үргэлжилж байгааг харуулахын тулд гэрлэх ёслолыг ёсчлон хийхээр шийдсэн нь гэнэтийн зүйл байлаа. Бид дайснаа түлхэн унагаж, газар нутгаа эргүүлэн авч ялалт байгуулахаар шийдсэн" гэжээ.
Киев хотын дарга Виталий Кличко болон түүний ах, боксчин Владимир хосуудын хуримд ирсэн хүндэт зочид болон хосуудад баяр хүргэжээ.
Эх сурвалж: ABC News Australia