ОХУ-ын гимнастикч Иван Кулиак өнгөрсөн бямба гарагт Катарт болсон тэмцээний шагналын индэрт Украины оролцогчтой зэрэгцэн зогсохдоо Оросуудын дайны бэлгэ тэмдгийг энгэр дээрээ зурж оролцжээ.
Олон улсын гимнастикийн холбоо (FIG) Дохад болсон Дэлхийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Кулиакийг "жигшмээр авирласан"-ынх нь төлөө сахилгын хэрэг үүсгэсэн гэдгээ мэдэгдлээ.
Иван Кулиак финалын шатанд хүрэл медаль авч, шагналаа гардан авахаар индэрт гарахдаа энгэртээ "Z" үсэг зурж, алтан медаль хүртсэн Украйны Иллия Ковтуны хажууд шагналын тавцанд гарсан аж.
Z үсэг нь Орос Украинд түрэмгийлснээс хойш дайныг бэлгэдсэн шинж чанартай болсон бөгөөд Оросын танк, цэргийн машинууд дээр Z үсэг бүхий тэмдэглэгээ зурагдсан төдийгүй Орос дахь дайныг дэмжигч улстөрчид ч энэ үсгийг дайныг дэмжиж буйгаа илэрхийлэн ашиглах болжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Орос, Беларусийн гимнастикчдад ОХУ-ын Украинд түрэмгийлсэний улмаас тус улсыг Олон Улсын Гимнастикийн холбооноос дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох эцсийн боломж олгосон юм.
Харин энэ Даваа гарагаас эхлэн Орос, Беларусийн тамирчид, албаны хүмүүс, шүүгчдийг Олон Улсын Гимнастикийн холбооноос зохион байгуулж буй тэмцээн, тус холбооны хамтран зохион байгуулж буй, зөвшөөрөлтэй тэмцээнд оролцохыг хоригложээ.
Эх сурвалж: BBC News