ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Украины нийслэл Киев хотын баруун захад орших Ирпин хот Оросын армийн дайралтын гол бай болоод буй. Уг хотод оросын армийн дайралтад энгийн иргэд өртөж амиа алдаж буйг мэдээллийн агентлагууд онцолж байна.
Ассошиэйтед Пресс агентлагийн авсан гэрэл зургууд дайралтад өртөж амиа алдсан хэд хэдэн энгийн иргэний цогцсыг даавуугаар бүтээсэн байдлыг буулгажээ. Оросын цэргийн цохилтын үеэр энгийн иргэд амиа алдсан болохыг CNN тодорхойлсон байна. CNN-ийн мэдээлснээр Ирпин хотын дарга Ням гарагт болсон цэргийн цохилтын үеэр найман энгийн иргэн амиа алджээ.
Ирпин хотын дарга Александр Маркушин мэдэгдэлдээ "Миний нүдэн дээр бага насны хоёр хүүхэд, хоёр том хүн нас барсан” гэдгийг онцлон дурджээ.
Эх сурвалж: CNN News