ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
МУИС-ийн Хууль зүйн сургуульд сурдаг байсан оюутан Б.Ариунзаяа бусдын толгой дээр халуун кофе асгаж олон нийтийн анхааралд ороод буй. Тэгвэл түүний аав болох АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяр энэ асуудлын талаар Өдрийн сонинд тайлбар ярилцлага өгчээ. Түүний ярилцлагын хэсгээс уншигч танд хүргэе.
Тэрбээр, “Маргаан бүхий үйл явдал гурван хэсэг үйлдлийг хамарч байна гэж үзнэ. Эхнийх нь танхайн шинжтэй үйлдэл буюу хэсэг охид кофе шопт суужээ. Охиныг минь ширээнд суугаад захиалга өгөх хүртэл 20 орчим минутын турш олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй үйл хөдлөлийг гаргаж, тасралтгүй муухайгаар харж, түүнийг шоолон хөхрөлдөж, эвгүй дуу авиа гаргах зэргээр Зөрчлийн хуулийн 5.2.1-д заагдсан танхайн шинжтэй үйлдлийг гаргасан байна.
Охин маань захиалсан кофегоо авчхаад охид руу очиж “Та нар зүгээр үү. Намайг таньдаг юм уу" гэх зэргээр асуулт асууснаар маргаан үүссэн байна. Хариуд нь хохирогч гэх охин “Чи хэн бэ. надтай хэн ч ингэж харьцдаггүй. хөгшин п… минь. я…минь" гэх мэтээр доромжилсон. Охин хариуд нь “Та нар надаас дүү хүүхдүүд байна, та нартай харьцах шаардлага алга" гээд цаашаа эргэсэн. Нөгөө охин хормойноос нь татаж чангаагаад "Надаас уучлалт гуй, сөгдөж мөргө" гэсэн байдлууд танхайн үйлдэлд хамаарна.
Охин маань "Мөргөдөг нь би биш" гэдэг байдлаар кофегоо асгасан. Энэ хүртэл миний охины гэм буруутай үйлдэлд хамаарна. Үйлдэл тус бүрээр нь гэм буруутай шинжид нь хариуцлага оногдуулах ёстой.
Эхний хэсгийн кофе асгах хүртэл үйлдэл дээр М охин танхайн үйлдэлдээ зөрчлөөр хариуцлага хүлээх үүрэгтэй. Хятад, Солонгос, Японд гурван секундээс илүү удаан ширтэхийг хориглодог. Гэтэл манайд үүнийг хуульчлаагүй учраас энэ төрлийн маргаан маш их гардаг.
Түүнээс хойшхи кофе асгаж байгаа үйлдэлдэн миний охин хариуцлагаа хүлээх нь шударга, зүй ёсны асуудал. Гэмтлийн зэрэг гарвал гэмтлийн зэргээрээ гарахгүй бол зөрчлөөрөө торгуулж таарна.
Хохирогч М-ыг зориудаар ятгаж, кофе цацуулсан гэж үзэж байна. Охин хэн нэгний даалгавраар сошиал сүлжээнд оруулсан" гэв.