Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
АНУ-ын “Доан” их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, монгол залуу Болдмаагийн Бат-Эрдэнэ 3 дугаар сарын 4-5-нд Канзас мужийн Вичита хотод болсон АНУ-ын их дээд сургууль, коллежийн “NAIA” дивизионы үндэсний аварга шалгаруулах тэмцээний 141 lbs буюу 63.96 кг жинд түрүүллээ.
Спортын мастер Б.Бат-Эрдэнэ тус тэмцээнд энэ жил таван барилдаан хийж сүүлийн гурван жил дараалан үндэсний аваргаар тодорсон төдийгүй шилдэг бөхийн шагналыг хүртжээ.
Харин “Доан” их сургуульд сурдаг монгол бөхчүүдээс Б.Одгэрэл 130 кг жинд 4 дүгээр байрт шалгарсан бол Ц.Чингэс 71.2 кг-д өрсөлдөгчдөө ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.