Үс тэжээлээ алдсанаас болоод эсвэл хорт зуршил, удамшил зэргээс шалтгаалан унадаг. Харин сүүлийн үед коронавирусний нөлөөгөөр үс унах тохиолдол нэмэгджээ. Иймд эмэн эмчилгээ хийлгээд ч үс ургахгүй бол үс шилжүүлэн суулгах бүрэн боломжтой юм байна. Энэ талаар арьс гоо засал, пластик мэс заслын эмч Ч.Мөнхбаяраас тодрууллаа.
Тэрбээр "Ковидтой холбоотойгоор, ялангуяа ковидийн хүнд хэлбэрээр өвдөж эмчлүүлсэн тохиолдлын дунд үс уналтад өртсөн хүмүүс ихээр ирж байгаа. Ялангуяа эрэгтэйчүүдийн дунд үс уналт элбэг байна.
Эрчүүд янз бүрийн гормоны эм уусантай холбоотойгоор үс уналт элбэг байдаг. Мөн удамшлын нөлөөтэй ч байж болно. Эмэгтэйчүүдийн хувьд төрөлт жирэмслэлттэй холбоотойгоор гормоны өөрчлөлтөд ордог. Нийтлэг байдлаар харвал сүүлийн үеийн хүмүүсийн дунд архи, тамхины хэрэглээ их болсон. Үүнтэй холбоотойгоор үсний тэжээлийн хямрал болж үс унаж байна.
Эмийн эмчилгээ үр дүнгүй байвал үс суулгах арга технологийг хэрэглэнэ гэсэн үг.
Шилжүүлэн суулгана гэдэг бол тухайн хүнийхээ аль нэг хэсгээс үс авах арга байдаг. Ихэвчлэн дагзны хэсгээс авч шилжүүлэн суулгадаг. Олон улсад яадаг вэ гэхээр дагзны хэсгийг донор бүс гэж хэлдэг. Дагзны хэсгийн үс хэзээ ч шингэрч алга болдоггүй. Яагаад гэвэл тэжээлийн өөр тогтолцоотой байдаг. Ойролцоогоор хүний толгойд 150 мянга орчим үс байдаг. Гэтэл дагзны хэсэгт ойролцоогоор 60, 70 мянган үс байдаг гэж тооцвол таван үс тутмын голоос нэг үсийг нь авдаг учраас тэр хэсэгт сийрэгжилт, халзралт үүснэ гэсэн ойлголт байхгүй.
Манай “Infinite” арьс гоо заслын эмнэлэг сүүлийн дөрвөн жил үс суулгаж байна. 2021 оны дунд хүртэл хүмүүсийн нэршиж ойлгодгоор үзгээр үс суулгадаг арга байдаг байсан. 2021 дундаас хойш бид Туркт суулгагдаж байгаа сүүлийн үеийн технологи болох Sapphire технологийг албан ёсны онцгой эрхтэйгээр шинээр нэвтрүүлэн оруулж ирсэн. Sapphire технологи нь шигүү нүхлэлт хуйханд үүсгэдэг. Хэвийн үед хүний хуйхны нэг сантиметр квадрат дотор ойролцоогоор 100 орчим үс байдаг. Үүнийг DHi-аар хийхээр болдоггүй. Харин Sapphire технологиор хийж болдог. Тэгэхээр үүнийгээ дагаад үсний өтгөрөлт сайн харагдаж, өөрийн юм шиг харагдана. Үүнийг дагаад шарх бага үүсдэг учраас эдгэрэлт хурдан, зовуур багатай байдаг. Манайх энэ технологийг Монголд анхдагчаар оруулж ирсэн" гэв.
Үйлчлүүлэгч ярихдаа, "Сүүлийн 7-8 жил үс уналт халзралттай болоод сүүлийн 3-4 жил бүр эрчимтэй унаж эхэлсэн. 7-8 эмнэлэгтэй уулзаж зөвлөгөө авч явсны эцэст “Infinite” эмнэлгийг сонгож үйлчлүүлсэн. Үс суулгуулаад сар гаруй болж байна. Үс суулгуулах явцад надад хүндрэл, зовуур байгаагүй. Говьд мод тарьсантай адилхан тиймэрхүү сэтгэл ханамж авсан. Нэг, нэг ширхгээр нь суулгадаг юм билээ. Үс суулгасны дараа сэтгэл санаа залуужаад царай зүс ороод өөр болдог юм билээ. Би үс суулгуулсандаа их сэтгэл хангалуун байгаа" гэв.
Үс суулгалтын дараа нэг сарын хугацаанд энгийн өдөр тутамдаа хэрэглэдэг шампунийг хэрэглэж болдоггүй юм байна. Иймд Infinite арьс гоо заслын эмнэлэг Туркээс Sapphire технологитой хамт үсний цогц бүтээгдэхүүнүүдийг оруулж иржээ. Үүнд өдөр тутамдаа угаах шампунь, серум, уух витамин нь хүртэл багтсан тул санаа зовох зүйлгүй.