Украины теннисчин Сергей Стаковский гэр бүлийнхээ хамт Дубайд амарч байх үед Оросын цэргүүд эх оронд нь халдан довтолжээ. Тэрээр эхнэр, бага насны гурван хүүхдээ Унгар дахь гэртээ үлдээж, эх орондоо ирж тулалдаанд оролцох шийдвэр гаргаж, эх орноо зорьсон байна. Сергей Стаковский Украины нийслэл Киевийг хамгаалахад тусалж буй армийн нөөцөд бүртгүүлсэн аж.
Тэрбээр Пүрэв гарагт CNN-ийн сурвалжлагч Брианна Кейларт “Миний зорилго бол Украин иргэд, хүүхдүүдийнхээ төлөө, тэднийг аврахад туслах. Би энд төрсөн, өвөө, эмээ нарыгаа энд оршуулсан, хүүхдүүддээ түүхээ үргэлжлүүлэн яримаар байна. Оросоос Украинчуудыг аварч, чөлөөлөхийг хэн ч хүсэхгүй байна. Украинчуудад эрх чөлөө, ардчилал бий… Орос улс цөхрөл, ядууралд биднийг автуулахыг хүсэж байна” хэмээн ярьжээ.
Сергей Стаковский хэдхэн долоо хоногийн өмнө Австралийн нээлттэй тэмцээнд оролцоод мэргэжлийн теннисээс зодог тайлж, 18 жилийн карьераа амжилттай төгсгөсөн билээ. Одоо тэрээр Киевт энгийн цэргийнхэнтэй нийлэн тэмцэж байна.
Эх сурвалж: CNN News