УИД-ийн өмнө байрлах "Beatles"-ийн хөшөөний хажуудМонголд амьдардаг Украины иргэд улсаа дэмжих тайван жагсаал хийж байна. Тэднийг төлөөлж зарим иргэн нь дайныг зогсоох хэрэгтэй хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.
Тэд "Бид маш жижигхэн дэлхий дээр амьдарч байгаа. Одоо Украинд болж байгаа үйл явдал хэзээ нэгэн цагт Монголд ч болж магадгүй. "Эх орноо хамгаалж байгаа Украинчуудын талд зогсох уу, хүний нутагт ирээд энгийн иргэдийг алж байгаа Оросын түрэмгийлэгчдийг дэмжих үү" гээд та бүхэн өөрсдөөсөө нэг асуугаад үзээрэй. Энэ цаг үед дундын байр суурийг илэрхийлж, үл хамааралтай байх нь хамгийн аюултай. Монголчууд энэ дайнд байр сууриа илэрхийлэх хэрэгтэй.
Энэ дайн долоо хоногийн өмнө эхлээгүй. 2014 онд Оросууд Крымийн хойгийг эзэлж авснаар эхэлсэн. Тухайн үед Оросын түрэмгийлэгчид маш бага цус урсгаж Крымийн хойгийг эзэлсэн. Тэр үед дэлхий нийтээр чимээгүй байсан болохоор цааш нь Донбасс руу түрэмгийлсэн. Өнгөрсөн найман жилийн туршид 15 мянган Украин хүн амь үрэгдсэн. Одоо болж байгаа дайн үүний үргэлжлэл. Оросууд энх тайван байсан улс руу бөмбөгдөж байна. Украин хүүхдүүд үхэж байна. Тэнд байгаа гэрийнхэн маань байнга түгшүүрийн дохио сонсож, подвальд хоргодож байна" гэсэн юм.