Нийслэлд үүлэрхэг, ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Дорнодын өмнөд, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш өдөртөө Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Төв, зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур шөнөдөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 градус, говийн бүс нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5-НААС 9-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Энэ сарын 5-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 6-нд Хэнтийн уулархаг нутгаар, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи гуравдугаар сарын 5-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар өдөртөө дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус.
Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус. Цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР