Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяагийн гаргасан үйлдэл олны шүүмжлэлд буй. Олон нийт түүний аав Г.Батбаярт ч мөн хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор Монголын Өмгөөлөгчдийн холбооноос мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд, "Ганхүүгийн Батбаярын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголын Хуульчдын Холбооны 2019.12.16-ны өдрийн 35 тоот тогтоол, УДШ-ийн 2020.09.14-ний өдрийн 324 тоот тогтоолоор хүчингүй болгосон.
Дээрх тогтоолыг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2021.05.03-ны өдрийн А/52 дугаар тушаалаар Г.Батбаярын Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.