Бусдын толгой дээр халуун кофе асгаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тавдугаар түвшний оюутан Б.Ариунзаяаг сургуулиас хөөх тухай саналыг оюутнууд сургуулийн захиргаандаа хүргүүлсэн. Энэ үйлдлийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа хуралдаж, шийдвэрээ танилцуулав.
ХЗ-ийн сургуулийн захирал, доктор профессор Н.Амарсанаа “Бид ул суурьтай хандах ёстой. Хэт нийгмийн давалгаа сенсацид хөтлөгдөж болохгүй гэдэг мэргэжлийн зарчим байдаг. Оюутан Б.Ариунзаяагийн асуудлыг бид өчигдөр мэдсэн. Өнөөдөр энэ талаар ярилцан, хасах тухай саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэхээр шийдлээ. Олон нийтийг бухимдуулсан хэрэгт манай оюутан холбогдсонд харамсаж байна. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байна. Мөн зөвхөн энэ тохиолдлоор хязгаарлахгүйгээр МУИС-ийн оюутнуудын ёс суртахууны боловсрол хуульчийн мэргэжлийн удирдлагын удиртгал хичээлийг өмнө ордог байсан. Энэ хичээлийг сэргээж, хуульчийн мэргэжил нийгэмд ямар нөлөө үзүүлдэг, чухал болохыг сайтар ойлгуулах болно. Цаашид бид оюутнуудаа сонгон шалгаруулахдаа ямар зүйлийг нэмж хийх, анхаарах ёстой талаас ярилцлаа” гэв.