МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан эмэгтэй бусдын толгой дээр халуун кофе асгасан гэх хэрэгтэй холбоотойгоор олон нийтийн дунд ёс зүй, хариуцлагын асуудал хөндөгдсөөр байна. Тухайн сургуулийн оюутнууд ч энэ оюутанд ёс зүйн хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн санал, хүсэлтээ илэрхийлсээр байна.
Тус сургуулийн төгсөгч өчигдөр "Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой" гэх нэрт хуульч Б.Чимид агсны хэлсэн үг бий. Тэр утгаараа, сургуулийн дүрмийн 1.5.1 Хууль дээдлэх, 1.5.5 Хариуцлагатай, ёс зүйтэй байх зарчим болон ёс зүйн дүрэмд үндэслэн тухайн оюутныг сургуулиас хасах арга хэмжээ авч өгөхийг хүссэн цахим өргөдөл гаргаж, оюутнуудаас санал авч эхэлсэн байна. Уг саналын тоо одоогийн байдлаар 22,274-д хүрчээ.
Уг хэргийг хуулийн байгууллага шалгаж, мөрдөгч томилсон талаар өчигдөр холбогдох мэргэжилтнүүд мэдээлсэн.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа уг оюутны асуудлыг хэлэлцэж байна, үдээс хойш мэдээлэл өгнө гэдгээ зарлалаа.
Тухайн оюутан өөрийн цахим хаягтаа хэрэг явдлаас гарснаас хойш байр сууриа илэрхийлсээр байна. Тэрбээр "Аавын охин хүссэнээ хийдэг, үнэн, шударга, үнэн эрх чөлөөтэй. Айж сандран хулчиганаж хийсэн үйлдэлдээ уучлалт гуйхгүй" гэх мэт үзэл бодлоо илэрхийлжээ.