Өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдэж байна. Тодруулбал, Ч:48А буюу “Зүүн салаа-Шинэ зам /хойгуур/-Чингэлтэй дүүрэг -МУБИС” гэсэн чиглэлээр үйлчилгээнд гарсныг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.
Ч:48А автобусны шинэ чиглэл
Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 97 чиглэлд 940 орчим автобус үйлчилгээнд гарч байгаа юм. Автобусны хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор өмнө нь Ч:57 чиглэлийг Улаанчулуутын эцсээс Алтан овоо чиглэлийг 1.8 км буюу гурван зогсоолоор сунгасан бол Ч:18А чиглэлийг Хасбаатарын гудамж буюу Бичил зургадугаар хорооллоор хотын төвийн чиглэлд үйлчилгээнд гаргасан.
Ч:57 чиглэлийн автобус Ч:57Б болж, "Алтан овоо48-Улаанчулуут-Их наран-МУИС" болж өөрчлөгдсөн
Ч:18А чиглэл Ч:18Б болж "3,4 дүгээр хороолол-Бичил6-ДЦС-3-Цэцэг төв" болж өөрчлөгджээ.