Португалийн Азорын арлын ойролцоо олон мянган тансаг зэрэглэлийн машин тээвэрлэж явсан ачааны хөлөг онгоц живжээ.
Фелисити Эйс нэртэй уг хөлөг онгоц Порше, Бентлей зэрэг 4000 орчим машин тээвэрлэж байсан юм. 14 хоногийн өмнө далайн дунд байхад нь хөлөгт гал гарсан билээ. Гал гарах үед уг хөлөг онгоц Германы Эмден боомтоос АНУ-ын Род-Айленд руу явж байсан юм. Хоёрдугаар сарын 16-нд гал гарах үед багийн бүх гишүүдийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Файал арлын хамгийн ойрын боомтын ахмад Жоао Мендес Кабекас Ройтерс агентлагт хэлэхдээ, "одоогоор газрын тос алдагдаагүй гэж мэдэгдсэн ч хөлөг онгоц Атлантын далайн ёроолд хүрэх үед түлшний савнууд эвдэрч магадгүй" гэжээ. Португалийн Тэнгисийн цэргийн хүчнийхэн галын улмаас хэн ч гэмтээгүй. Тэнгисийн цэргийн хүчин, тус бүсэд дөрвөн худалдааны хөлөг онгоц явж, Португалийн Агаарын цэргийн хүчин нүүлгэн шилжүүлж дууссаны дараа багийн 22 гишүүнийг зочид буудалд хүргэсэн гэдгийг албан ёсоор мэдээлсэн юм.
Volkswagen автомашинуудыг даатгуулсан байсан учир даатгалын компаниас ойролцоогоор 155 сая доллар буюу 116 сая фунт стерлингийн зардал гарах магадлалтай гэж Ройтерс агентлагаас мэдээлэв.
Харин Bentley маркийн 189 машин, Porsche-ийн 1100 орчим загвараа хөлөг онгоцонд ачсан байсан гэдэг мэдээлэл өгчээ. Тансаг зэрэглэлийн 4000 орчим автомашин тээвэрлэж явсан хөлөг онгоцонд гарсан гал юунаас үүдэлтэй болохыг тодорхойлж амжаагүй байхад хөлөг онгоц ийнхүү далайн гүнд живлээ. Фелисити Эйс хөлөг онгоц ойролцоогоор 3500 метр (2.17 миль) гүнд живнэ гэсэн тооцооллыг албаны хүмүүс гаргасан байна.
Эх сурвалж: BBC News