Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 0 градус орчим байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр салхи баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс а.нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2-нд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар