Индонезийн Суматра арлын аврагчид хоёр хоногийн өмнө болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа шархадсан 400 гаруй хүнийг, 11 хүний цогцсыг нуранган дороос гаргаж авчээ.
Пасаман дүүрэгт зургаан хүн, хөрш зэргэлдээ Баруун Пасаман дүүрэгт таван хүн нас барсан гэдгийг Абдул Мухари мэдэгдсэн байна. Аврагчид Пасаман дахь Букит Линтанг тосгоны ойр орчмын толгодоос доош унасан олон тонн шаварт дарагдсан байж болзошгүй дөрвөн тосгоны оршин суугчийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Газар хөдлөлтийн чичиргээ нь Малайз, Сингапурт ч мэдрэгджээ. Албаны хүний мэдэгдсэнээр 13,000 гаруй хүн гэр орноо орхин түр хоргодох байр руу дүрвэж, 1400 гаруй байшин, барилга эвдэрсэн байна.
Индонез улс Номхон далайг нумаар дайрдаг галт уулын нум, хагарлын шугам болох "Галын цагираг"-т байрладаг тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, цунами зэрэгт байнга өртдөг. Хамгийн сүүлд 2021 оны нэгдүгээр сард 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Баруун Сулавеси мужид одоо мэдэгдэж буйгаар 105 хүн нас барж, 6500 орчим хүн бэртэж гэмтсэн гэсэн тоо гарчээ.
Өмнө нь 2004 онд Энэтхэгийн далайд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас 10 гаруй оронд 230,000 орчим хүн амиа алдсаны ихэнх нь Индонезийн иргэд байсан юм.
Эх сурвалж: The Guardian