Оросын түрэмгийллийг "ардчиллын сорилт" гэж нэрлэсэн Японы тэрбумтан Украины Засгийн газарт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр нэг тэрбум иен буюу 6,5 сая фунт стерлинг амласан байна.
Цахим худалдаа болон бусад онлайн үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн Японы "Rakuten" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Хироши Микитани өнгөрсөн ням гарагт Твиттер хуудсаараа дамжуулан Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандан мөнгө хандивлах шийдвэр гаргасан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрээр, "Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөний эцэст Микитани гэр бүлийнхэн бид Украинд нэг тэрбум иен хандивлахаар шийдсэн" гэсэн юм. Мөн твиттер хуудсандаа ноён Зеленксийд бичсэн захидлыг хавсарган "Бидний зүрх сэтгэл тантай хамт, энэ мөнгө маань Украинд хүчирхийлэлд өртсөн хүмүүст тусална гэдэгт найдаж байна” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Япон барууны бусад орнуудтай нэгдэж, Украинд түрэмгийлсэн Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан юм.
Эх сурвалж: Independent