
Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрд ОХУ-ын Украин руу довтолж буйг эсэргүүцэн зуу зуун мянгаараа нийлэн жагссаар байна.
Берлиний төвд 100 мянга гаруй хүн цугларч, Украин болон Европын холбооны далбаатай хамт “Дайныг зогсоо”, “Путины сүүлчийн дайн”, “Бид Украинтай хамт байна” гэсэн лоозон өргөж байна. Жагсагчдын улмаас ОХУ-ын Элчин сайдын яамны ойролцоох Берлины зарим хэсэгт галт тэрэг болон газар доогуурх галт тэрэгний үйлчилгээ тасалджээ.
Чехийн нийслэл Прага хотод 80,000 орчим хүн эсэргүүцлийн жагсаал өрнүүлж буй бол Ерөнхий сайд Андрей Бабиш 50 гаруй жилийн өмнө Оросын танкууд нийслэл хот руу нь хэрхэн дайран орж ирснийг одоо ч санаж байна хэмээн мэдэгдэв.
Мадридын төвд олон мянган жагсагчид Украин улсын далбааг өргөн “Энх тайван", "Путиныг зогсоо", "Путин, чи айх ёстой: эмээ минь үнэхээр ууртай байна" гэсэн бичигтэй самбар барин жагсацгаах аж.
Харин Дани улсад 400 орчим жагсагч Копенгагены төв дэх Украины элчин сайдын яамны өмнө цугларч, олон оролцогчид Украины ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн тулд лаа асааж, цэцэг өргөв.
Ром, Лиссабон, Лондон, Сөүл, Лахор, Тирана, Подгорица, Гуаякил, Истанбул, Вашингтон хотуудад ижил төстэй эсэргүүцлийн жагсаал болж буй бол ОХУ-д ч хүмүүс гудамжинд гарч дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байна.
Украин улсын далбааг барьсан охин дайныг эсэргүүцэх жагсаалд оролцож буй аавынхаа мөрөн дээр суун явна. Монтенегро, Подгорика. Гэрэл зургийг Stevo Vasiljevic/Reuters
Украин улсын далбааг нөмөрсөн эмэгтэй. Истанбул. Гэрэл зургийг Dilara Senkaya/Reuters
Тирана, Албани. Жагсагчид эсэргүүцлийн үгстэй лоозон өргөн зогсоно. Гэрэл зургийг Florion Goga/Reuters
Гуаякил хотын захиргааны байр Оросын түрэмгийллийн дараа Украин улсыг дэмжиж буйгаа илэрхийлэн тус улсын далбааны өнгөөр гэрэлтүүлгээ асаажээ. Эквадор, Гуаякил. Гэрэл зургийг: Santiago Arcos/Reuters
Дайныг эсэргүүцсэн жагсаалд оролцогчид. Итали, Ром хот. Гэрэл зургийг Remo Casilli/Reuters
Копенгаген хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна эсэргүүцлийн жагсаал өрнөж буй. Дани, Копенгаген. Гэрэл зургийг: Ritzau Scanpix/Thomas Sjoerup via Reuters
Польш улсын Варшав хотноо болж буй дайныг эсэргүүцэгчдийн жагсаал. Польш, Варшав. Гэрэл зургийг: Kuba Atys/Agencja Wyborcza.pl/ Reuters
Италийн Милан хотноо. Гэрэл зургийг: Alessandro Garofalo/Reuters
Канадын Торонто хотын жагсагчид цас будрахыг ч үл ажрах аж. Гэрэл зургийг Chris Helgren/Reuters
БНСУ, Сөүл хотын оршин суугч аав охин 2 Дайн хэрэггүй/ Энхтайван гэсэн үгтэй лоозон барьжээ. Гэрэл зургийг Kim Hong-Ji/Reuters
Цагаан ордны ойролцоо Украин улсыг дэмжиж буйгаа илэрхийлэн жагсагчид. АНУ, Вашингтон. Гэрэл зургийг Matt Mills McKnight/Reuters
Өмгөөлөгч бүсгүйчүүд ОХУ-ын Украин улсад хийж буй дайралтыг буруушаан жагсаж байна. Пакистан, Лахор. Гэрэл зургийг Arif Ali/AFP
Эх сурвалж: Aljazeera