Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Сургалтын бүртгэлийг 2022.03.01-2022.03.10 хүртэл “e-mongolia” системээр авах юм.
Тус хөтөлбөрт:
-
18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
-
Нэгдүгээр улирлын сурлагын голч дүн нь 2,8-аас дээш байх
-
Эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг гол шалгуур болгох ажээ.
Цар тахалтай холбоотойгоор тус хөтөлбөр хоёр жил завсардсан. Үүнтэй холбоотойгоор 2 болон 3 дугаар курсэд суралцаж буй залуус энэ жил хамрагдах боломжгүй юм байна.
Оюутан цэрэг сургалтад хамрагдсан залуус дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгддэг ажээ.
Зааврыг бичлэгээр үзэх бол ЭНД дарна уу.