Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакциныг нийт 578 хүн хийлгэжээ.
Тодруулбал,
- I тунд 30,
- II тунд 36,
- III тунд 266,
- IV тунд 246 иргэн хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53.3 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,038 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,700 (77.3 хувь), 16-17 насны 27,077 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Улаанбаатар хотод дархлаажуулалтын түр нэг, суурин 155 цэгт 156 багийн 746 эмч, ажилтан ажиллана. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.