Гадаад харилцааны яамнаас Украин дахь иргэдийг татан авах ажлын талаар мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "Хоёрдугаар сарын 24-нөөс хойш 24 иргэнийг аюулгүй бүсэд оруулсан. Үүнээс гурван иргэн өчигдөр Монголд ирсэн. Харьковт байгаа иргэдээс 15 нь гуравдугаар сарын 3-нд Монголд ирнэ. Украин Польш улсын хил дээр найман иргэн ирсэн бөгөөд Элчин сайдын яамны ажилтнууд хилийн зурвас руу орж авахаар ажиллаж байна. Ингэснээр Харьков хотод 23 хүн байна. Үүнээс 18 нь оюутан бөгөөд 12 эрэгтэй, зургаан эмэгтэй бий.
Оюутнууд бүгд хоргодох байранд байгаа. Нөхцөл байдал тэнд маш хүнд байна. Эдгээр хүнийг татаж авах ажил дээр төвлөрч байгаа. Гадаад харилцааны яам тэд хоногийн дотор оюутнууддаа хоол хүргэж өгнө гэж хэлж чадахгүй. Аль ч улсын гадаад яам үүнийг тодорхойлж чадахгүй байна.
Тус чиглэлээр Элчин сайдын яамдтай байнга мэдээлэл солилцож байгаа.
Харьков хот руу орох гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. Олон улсын Улаан загалмай нийгэмлэг тусламж оруулах гээд чадахгүй байгаа. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай бид холбоотой ажиллаж байна. Тусламж үзүүлэх тал дээр болон аюултай бүсээс аюулгүй бүс рүү иргэдээ гаргаж авах тухайд ажиллаж байгаа юм. Хариуцлагын асуудал яригдана.
Украинд 150 орны 78,000 оюутан суралцдаг. Харин Харьков хотод нэр хүндтэй 12 орчим сургууль байдаг" гэлээ.