Тайванийн Батлан хамгаалах яам, Орос Украин руу довтолсон өдөр Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хүчин өөрийн агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсэд нэвтэрсэн Хятадын есөн онгоцны талаар нийтэд мэдээллэв.
Хятад улс өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Тайваний агаарын довтолгооноос хамгаалах бүсэд сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын агаарын цэргийн хүчин нислэг үйлдэж байгаа аж.
Нэгдүгээр сарын 23-нд Хятадын 39 нисэх онгоц Тайванийн агаарын бүсэд нэвтэрсэн байна.
Хамгийн сүүлд бүртгэгдсэнээр Хятадын найман J-16 сөнөөгч онгоц, нэг Y-8 тагнуулын онгоц оролцож, Өмнөд Хятадын тэнгисийн дээд хэсэгт орших Тайванийн хяналтад байдаг Пратас арлуудын зүүн хойд хэсгийн нутаг дэвсгэр дээгүүр нисчээ.
Тайванийн сөнөөгчдийг Хятадын нисэх онгоцонд сэрэмжлүүлэхээр илгээж, агаарын довтолгооноос хамгаалах пуужингуудыг "үйл ажиллагааг хянах" зорилгоор байрлуулсан гэж Тайвань хариу арга хэмжээгээ тайлбарласан юм. Тайвань Украины хямралыг анхааралтай ажиглаж, Хятад улс далимдуулан тус арал руу нүүх гэж оролдох вий гэж сандарч байгаа гэж шинжээчид дүгнэж буй.
Тайбэйд Хятадын арми ямар нэгэн сэжигтэй хөдөлгөөн хийсэн талаар мэдээлээгүй ч Тайванийн Засгийн газар бэлэн байдлын түвшинг нэмэгдүүлжээ.
Хятад улс Тайванийг өөрийн мэдэлд оруулахын тулд хүч хэрэглэхээс хэзээ ч татгалзаж байгаагүй бөгөөд Вашингтоны зүгээс үзүүлж буй дэмжлэгийг буруушаадаг.
Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Тан Кефэй пүрэв гарагт Бээжинд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн шинэ стратегийн талаарх сэтгүүлчийн асуултад Тайвань бол Хятадын "үндсэн асуудал" бөгөөд гадны ямар ч хөндлөнгийн оролцоог хүлээн зөвшөөрөхгүй хариулжээ.
Эх сурвалж: CNN News