Гуравдугаар сард салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 14–16 м/с, зарим үед 18–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Хүчтэй цасан болон шороон шуурганы эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбоотой ард иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухайд нь авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
2022 оны гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн /ОЖД/ орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.
Хур тунадас Баян-Өлгий, Завханы ихэнх нутаг, Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун өмнөд, Увсын зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 2–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Архангайн өмнөд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 2–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн турш ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас ОЖД–ийн орчим орох төлөвтэй.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.
Эх сурвалж: ЦУОШГ