Украин улсын тэргүүн Зеленский дайны байдалд шилжиж буйгаа мэдэгдсэн. Тухайн улсын олон хот бөмбөгдөлтөд өртөж, иргэд нь метроны буудал болон орон сууцны подвал зэрэг газарт хоргодож байна.
Киев муж дахь Украины улсын хил хамгаалах албаны байр буудлагад өртжээ.
Киев хотоос явахаар гал тэрэг хүлээн суугаа эмэгтэй.
/Гэрэл зургийг: Emilio Morenatti/AP/
Украины Киев хотод оросууд цохилт өгсний дараа. Цэргийн байрны ойролцоо суунаглаж буй утаа. Киев, Харьков, Одесса хотод үүр цайхаас өмнө хүчтэй дэлбэрэлтүүд сонсгогджээ.
Гэрэл зургийг: Efrem Lukatsky/AP
Мариуполь дахь Агаарын довтолгооноос хамгаалах бааз.
Гэрэл зургийг: Evgeniy Maloletka/AP
Украин-Крымын хилийн Армянскийн шалган нэвтрүүлэх боомтын хяналтын цэгээр нэвтэрч буй ОХУ-ын цэргийн машинууд Украины Хилийн албаны видео бичлэгт үлджээ.
Гэрэл зургийг: AP
Киев хотын иргэд баруун хэсэг рүү явдаг вокзал дээр унаа хүлээн зогсоцгооно.
Гэрэл зургийг: Ümit Bektaş/Reuters
Киев хотын нэгэн гудамж.
Гэрэл зургийг: Sergei Supinsky/AFP/Getty
Харьков дахь Чухуевын орон сууцны хороолол агаарын бөмбөгдөлтөнд өртжээ. Бөмбөгдөлтийн улмаас ассан галыг унтрааж буй гал сөнөөгчид.
Гэрэл зургийг: Wolfgang Schwan/Anadolu Agency/Getty
Украины зүүн хэсгийн Мариуполь хотын нисэх онгоцны буудлын ойролцоох цэргийн байгууламж шатжээ.
Гэрэл зургийг: Carlos Barría/Reuters
Днепр мөрний эрэг дагуух хэсэг ч мөн бөмбөгдөлтөнд өртжээ.
Гэрэл зургийг: Mary Ostrovska/AP
Донецк-т ирж байгаа Оросын армийн зэвсэглэсэн тэргүүд.
Гэрэл зургийг: Anadolu Agency/Getty Images
Киев хотын метроны буудалд хоргодон суугаа охид. Тэд бүгд гар устаа барьцгаажээ.
Гэрэл зургийг: Daniel Leal/AFP/Getty
Орос, Беларусийн зэвсэгт хүчний довтолгооны өмнөхөн хийгдсэн пуужингийн цохилтын дараа Киевийн оршин суугчид хотыг орхин гарч эхэлсэн юм.
Гэрэл зургийг: Pierre Crom/Getty
Харьковын нэгэн орон сууцны гадна зогсох эмэгтэй. Тэрээр агаарын цохилтод өртөж шархадсан аж.
Гэрэл зургийг: Anadolu Agency/Getty Images
Киевын гудамжинд “унасан” пуужингийн үлдэгдлийг шалгаж байгаа цагдаа нар.
Гэрэл зургийг: Valentyn Ogirenko/Reuters
Москвагийн иргэд ерөнхийлөгч Владимир Путины Украины Донбасст цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох тухай телевизээр хэлсэн үгийг үзэж байна. Тэрээр "Украиныг цэрэггүйжүүлж, энгийн иргэдийн эсрэг цуст гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шүүхэд өгөх зорилготой" гэж мэдэгдэв.
Гэрэл зургийг: Sergei Ilnitsky/EPA
Киевийн вокзалд хоргодогсод
Гэрэл зургийг: Valentyn Ogirenko/Reuters
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ард түмэндээ хандаж “дайны байдал зарлаж, Орос Украины цэргийн дэд бүтцийг онилсон гэдгийг мэдэгдээд, иргэдээ гэртээ байж, сандрахгүй байхыг уриалав.
Гэрэл зургийг: Efrem Lukatsky/AP
Харьковын ойролцоох Чугуев дэх цэргийн нисэх буудал хар утаан дунд далдлагджээ.
Гэрэл зургийг: Aris Messinis/AFP/Getty
Украины зүүн хэсгийг орхин гарч буй иргэд түгжрэн зогсчээ.
Гэрэл зургийг: Carlos Barría/Reuters
БНСУ-ын Сөүл хотын галт тэрэгний буудлын телевизээр Украины хямралын талаарх мэдээлэл үзэж суугаа солонгосчууд. Гэрэл зургийг: Ahn Young-joon/AP
Нью Йорк хотноо болж буй НҮБ-ийн шуурхай хурлын үеэр Украины төлөөлөгч Сергей Кислицья утсаар ярьж, түүний хоёр талд суугаа Их Британийн төлөөлөгч Барбара Вүүдвард, АНУ-ын төлөөлөгч Линда Томас-Грийнфиелд нар хоорондоо ярилцаж буй нь.
Гэрэл зургийг: Jason Szenes/EPA
Киевын метроны буудалд хоргодож суугаа бяцхан хүү.
Гэрэл зургийг: Anadolu Agency/Getty Images
Харьков дахь орон сууцны байрны ханыг нэвтлэн унасан пуужингийн хэсэг.
Гэрэл зургийг: Sergey Bobok/AFP/Getty Images
Киевын эрх чөлөөний талбайд загалмайлан залбирч буй эмэгтэй.
Гэрэл зургийг: Daniel Leal/AFP/Getty Images
Санкт Петербургийн талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчдыг цагдаа нар баривчилжээ.
Гэрэл зургийг: Dmitri Lovetsky/AP
эх сурвалж: the Guardian