Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
ОХУ Украин улсруу довтолсноос үүдэн Украин 137 цэргээ алдаж, 316 хүн шархадлаа. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээлсэн юм.
Тэрбээр видео мэдэгдэлдээ, "Би олон улсын удирдагч нартай яриа хэлэлцээр хэчнээн хийсэн ч ганц л зүйл сонсож байна. Украиныг гадны улс орнууд дэмжиж байгаа гэсэн. Бидэнд тусалж байгаад баяртай байна. Гэхдээ үг хэлээрээ л тусалж байна. Үнэн хэрэгтээ Украин улсыг бид өөрсдөө л хамгаалах гэж тэмцэж байна. Бидэнтэй хамт тэмцэхэд бэлэн улс байна уу? Би харахгүй байна. Украин НАТО-д элсэх үү гэж Европын 27 улсын удирдагчаас намайг асуухад хэн нь ч тодорхой хариулт өгөөгүй. Бүгд айгаад, хариулахгүй байна. Харин бид айхгүй байна, бид юунаас ч айхгүй" гэжээ.
эх сурвалж: CNN