Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Украйнд манай улсын 80 гаруй иргэн байдгаас 41 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Харин 22 иргэн тэнд суурин ажиллаж амьдардаг учраас ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа талаар ГХЯ-аас мэдээллээ.
ГХЯ-аас мэдээлснээр, "Хүсэлт гаргасан 41 иргэний тухайд, зарим нь Монгол руу хөдөлсөн. Украйнаас Монгол руу шууд нислэг байдаггүй учраас замдаа явж байгаа. Хаана явж байгааг нь бид хэлэх боломжгүй. Зарим иргэд ГХЯ Украйнд байгаа иргэдээ татахгүй гэсэн агуулгатай зүйл ярьж байна. Тийм зүйл байхгүй. Хүсэлт гаргасан бүх иргэнийг татна. Энэ талаар дэлгэрэнгүй 16:00 цагийн үед мэдээлэх болно" гэлээ.