2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын Капитолын ордон руу халдлагын үеэр "дайн дөнгөж эхэлж байна" гэж хэлсэн "үймээн дэгдээгч" этгээдийг шүүх хурал болжээ. Шүүхээс түүнд 45 хоногийн хорих ял оноосон байна.
Олон нийтийн сүлжээнд "Марипоза Кастро" хэмээх нэрээрээ алдартай Имельда Акоста нь 2021 оны үймээнийг 40 гаруй минутын турш шууд дамжуулсан юм. Тухайн өдөр Имельда Акостагийн хийсэн халдлагын үеийн шууд дамжуулалтын бичлэгийг цагдаа нар гэрэл зурагжуулан баримтжуулж эд мөрийн баримт болгосон аж. Тэрээр 45 хоногийн хорих ялаас гадна 5000 доллараар ч торгуулжээ.
Шүүгч Рэгги Уолтон "иргэний дайн хэрхэн эхэлдэг талаар хэд хэдэн ном уншсан" гэж хэлээд, түүх давтагдаж магадгүй гэж санаа зовж буйгаа илэрхийлээд Имельда Акостагийн ялын тогтоолыг уншиж танилцуулсан байна. Шүүх хурлын үеэр Акоста "Тэр өдөр хайр, энх тайвны талаар илүү их хашхирсан ч болоосой. Зөвхөн хайрыг түгээх юм бол дайн хийх шаардлагагүй" гэж хэлжээ.
Түүний энэ үгсийн хариуд шүүгч Уолтон "Тэр өдөр чи дайнд уриалж байх шиг байсан. Энэ нь таны одоо хэлж байгаа зүйлээс эсрэгээрээ байна гэсэн үг. Бас чи болж байгаа зүйлд баярласан бололтой байсан” шүү дээ гэж асуужээ. Капитолын ордонд халдсан хэргээр 740 гаруй хүн баривчлагдаж, одоогийн байдлаар 106 хүн ял сонсоод байна.
Эх сурвалж: CNN News