Хөгжлийн Банканд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хөгжлийн Банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулж уу үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Хөгжлийн Банкнаас зээл аваад арилжааны банкны зээлээ төлсөн тохиолдол байна. Хэдэн зуун тэрбум төгрөгийг аваад чанаргүй зээлээ төлсөн байгаа юм.
Зориулалтын бусаар зарцуулсан хүмүүс ч бий. Газар дээр нь очиж шалгах хэрэгтэй байгаа тул цаг хугацаа их шаардаж байна. 10 хоногийн дотор шалгана гэвэл сийрүүлж бичих болно.
Зарим нэг төслийн мэдээллээр байшин барьж, тоног төхөөрөмж худалдаж авсан гэж байгаа ч барилгын араг яс л байх жишээтэй. Ийм байдлыг шалгаж шалгалтын ажил удааширч байна. Өмнөх шалгалтуудаас өөр дүгнэлт гаргахыг зорьж байгаа.
Улс төрийн өндөр албан тушаалтан ашиг сонирхлын зөрчил гаргаж уу гэдгийг тогтооно. Нөлөөлөл үзүүлэлгүйгээр тодорхой хэмжээний зээлийг хамаарал бүхий этгээд нь аваад зориулалтын дагуу ашиглаж уу гэдгийг хянах хэрэгтэй. Ер энэ асуудлыг огт хориглож болохгүй. Улс төрийн өндөр албан тушаалтан нөлөөлсөн үү гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох юм" гэлээ.