“Сод Монгол” группын нэхэмжлэлтэй Өрөг.мн сайтыг хариуцагчаар татсан шүүх хуралдаан маргааш 14 цагаас Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болох тов гараад байна. Тодруулбал, Өрөг.мн сайт 2020 онд “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” нэвтрүүлэг бэлтгэн цацсан байдаг. Тус нэвтрүүлэгт шилэн дансны ил тод мэдээлэлд үндэслэн “Сод Монгол групп” Эрдэнэт үйлдвэрт хэрхэн шахаа хийсэн тухай баримтыг гарган тавьсан. Улмаар, “Сод Монгол групп” нэвтрүүлгийн баримтыг гүтгэлэг хэмээн мэдэгдэж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж, Өрөг.мн сайт, сэтгүүлч У.Болортуяагаас 1 тэрбум төгрөг нэхэмжилсэн юм.
“Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” эрэн сурвалжлах нэвтрүүлгийг ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.
https://www.urug.mn/news/756