Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2021 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээгээ танилцуулж байна.
Анхан шатны шүүх 2021 онд эрүүгийн 12068 хэрэг, иргэний 45444 хэрэг, захиргааны 1764 хэрэг, зөрчлийн 21946 хэрэг нийт 80417 хэргийг хянан шийдвэрлэж, 1115 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2351 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 10.4 хувиар, иргэний хэрэг 15.3 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 15.7 хувиар, зөрчлийн хэрэг 4.8 хувиар тус тус өссөн байна.
Эрүүгийн гэмт хэргийн тухайд 2021 онд 10.4 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 15.9 хувиар тус тус буурсан байна. Мөн зарим төрлийн гэмт хэрэг өсчээ. Тухайлбал, анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Үүнд,
- хүчиндэх гэмт хэрэг 39 хэргээр буюу 12.7 хувиар,
- залилах гэмт хэрэг 22 хэргээр буюу 3.1 хувиар,
- авлигын эсрэг гэмт хэрэг 39 хэргээр буюу 33.6 хувиар тус тус өссөн байна.
Мэдээллийг ШУУД хүлээн авч үзнэ үү.