Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 814 иргэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ.
Тодруулбал, вакцины
- I тунд 34,
- II тунд 42,
- III тунд 358,
- IV тунд 380 хүн хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53.1 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,036 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,684 (77.3 хувь), 16-17 насны 27,074 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана.
Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.