Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж, байгууллагад зориулсан ойн 12 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia платформ орлоо. Тодруулбал,
- Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага / сунгах /
- Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага / шинээр авах / Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / сунгах / Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / шинээр авах /
- Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах / сунгах /
- Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага / сунгах/
- Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /сунгах /
- Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /шинээр авах /
- Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага /сунгах/
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг нийт үйлчилгээнээс өнөөдрийн байдлаар 47 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia-д орсон бол иргэнд үзүүлдэг 35 үйлчилгээ цахимжаад байна. Дээрх үйлчилгээг авахын тулд аж ахуйн нэгж байгууллагууд тоон гарын үсгээр e-Mongolia платформд нэвтрэн орж, үйлчилгээнүүд цэсээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн байгууллага гэсэн сонголтыг хийж авах боломжтой.
Ийнхүү e-Mongolia платформд төрийн 60 байгууллагын 623 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.