Эрүүл мэнийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 488 шинэ тохиолдол батлагджээ. Мөн хугацаанд архаг суурь өвчтэй, Covid-19 хавсарсан 41, 80 настай хоёр хүн нас барсан байна.
Шинээр батлагдсан тохиолдлоос Улаанбаатарт 274, орон нутагт 214 тохиолдол тус тус бүртгэгджээ. Өмнөговь аймагт хамгийн олон буюу халдварын нийт 34 тохиолдол батлагдсан бол хамгийн бага нь Дархан-Уул аймагт 3 тохиолдол гарч, 21 аймгаас долоон аймагт халдвар илрээгүй байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,631 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 14,437 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 1,212
- Хүндэвтэр – 2,921
- Хүнд – 453
- Маш хүнд – 45 хүн байна.