Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 101 цэгт 101 багийн 433 эмч, ажилтан ажиллана. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 4, II тунд 12, III тунд 91, IV тунд 76, нийт 183 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.7 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3035 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.678 (77.3 хувь), 16-17 насны 27.070 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт нь эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 84 хувиар бууруулж байна.
Дархлаажуулалтын цэгүүд: