Саяхныг хүртэл АНУ-д төрсөн цанын тамирчин Эйлин Гу (түүнийг Хятадад Гу Айлин гэдэг) нь хоёр орныг дайран өнгөрч буй хятад-америкчуудын тоо нэмэгдэж буй илрэл болж буй. Тэд өв соёл, хүмүүжлээрээ бахархаж, хоёр соёл, тогтолцооны хооронд ажиллахад тухтай байдаг гэцгээх нь бий.
Өдгөө 18 настай Гу Сан Франциско хотод Америк эцэг, Хятад эхийн гэр бүлд төржээ. Тэрээр Хятад баншны үнэнч шүтэн бишрэгч бөгөөд жил бүрийн зун математикийн хичээлд суухаар Бээжин рүү нисдэг байжээ.Эйлин Гу "Би Хятадад байхдаа Хятад хүн, Америкт очихдоо Америк хүн" гэж хэлсэн нь ч бий.
Гэвч Хятад, Америкийн геополитикийн уур амьсгал өөрчлөгдөж эхэлснээр Гу Номхон далайн хоёр эргийн үндсэрхэг үзэл, өвөрмөц байдал, үнэнч байдлын дунд хавчуулагдав. Олимпийн гурван медаль хүртсэн Хятадад түүнийг магтан сайшааж байхад Fox News-ийн шинжээч түүний "шилжилт хөдөлгөөн”-ийг "ичгүүртэй" хэмээн буруутгасан. 2019 онд Гу АНУ-аас Хятад руу шилжин иржээ. Тэрээр "2022 оны Бээжингийн Өвлийн Олимпийн наадмын үеэр ээжийнхээ төрсөн газар болох Бээжинд олон сая залууст урам зориг өгөх боломж бол миний хайртай спортыг сурталчлахад саяд нэг удаа тохиолдох боломж" гэж байв.
Энэ оны эхэн үеэс түүний иргэншилтэй холбоотой асуултууд удаа дараа сөхөгдсөн. БНХАУ хоёр иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Олимпийн дүрмийн 41-р дүрмийн дагуу Гу улс орныхоо төлөө өрсөлдөхийн тулд Хятадын иргэн байх ёстой. Хэрэв ийм зүйл тохиолдвол тэрээр АНУ-ын паспортыг нэгэн зэрэг авч үлдэх боломжгүй гэж шинжээчид үзэж байгаа билээ.
Сүүлийн саруудад Бээжин Хятадын онцлогийг сурталчлах ажлаа хоёр дахин багасгахын хэрээр эх газрын Хятадад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй алдартнуудын иргэний харьяаллыг шалгахыг шаардах болсон. Энэ алхам нь зарим нэр хүндтэй жүжигчид Хятадын харьяатаас татгалзсан байсныг илрүүлсэн юм.
Гу өөрийн иргэншилтэй холбоотой асуултаас үргэлж бултаж байсан. Түүнийг шүүмжлэгчдийн талаар Guardian сэтгүүлийн асуултад "Би энд хамгийн сайхан амьдралаар амьдарч байгаа 18 настан. Би боловсролгүй хүмүүсийг тайвшруулах гэж цаг заваа дэмий үрэхгүй" хэмээн хариулжээ.
Түүний уг хариулт Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан даруйдаа олон хүмүүсийн дэмжлэгийг олсон. Үндсэрхэг үзэлтнүүд Гу-г хоёр хэлээр чөлөөтэй ярьдаг, гайхалтай оюун ухаанаа дэгжин байдлаар харуулдаг гэж магтдаг.
Хятадад Гу Эйлин үндэсний бахархлын бэлгэ тэмдэг бөгөөд бараг арав гаруй брэнд, бүтээгдэхүүний нүүр царай юм. Эдгээр брэндүүд дунд China Mobile, Bank of China-аас эхлээд асар том хэрэглэгчийн зах зээлд том амбицтай АНУ-ын Victoria's Secret брэнд хүртэл багтдаг. Тэрээр мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Weibo платформ дээр байнга яригддаг төдийгүй түүнийг шүтэн бишрэгчид нь "мөсөн цасан дарь эх" хэмээн өргөмжилдөг.
Хэдийгээр Хятадад сайшаал ихтэй байгаа ч Гу Эйлин төлөөлж буй улсад нь түүний ирээдүй ямар байх нь тодорхойгүй хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт нөлөө бүхий үндсэрхэг шар хэвлэл болох Global Times сонины ерөнхий редактор, саяхан тэтгэвэртээ гарсан Ху Ши Жинь Хятадын хэвлэл мэдээллийнхэнд Гу-г нас ахих тусам аль улстай харилцахыг хүсэж байгаа нь тодорхойгүй байгаа тул түүнийг магтан сайшааж байхыг анхааруулсан юм.
“Гу Эйлингийн хэрэгт Хятадын үндэсний нэр төр, итгэл үнэмшилд өртөх ёсгүй" гэж Ху Жиньпин бичээд, хэдийгээр өөрийгөө Хятад, Америк гэж харж байгаа ч бодит байдал хоёр орны харилцааны хувьд түүний хүссэнээр болохгүй байх магадлалтай" гэжээ. Хятад, АНУ-ын харилцаа муудсан хэвээр байгаа нь түүний байдлыг улам бүрхэг болгож байгаа гэхэд ч хилсдэхгүй.
Вашингтон дахь Вудро Вилсоны төвийн Хятад, АНУ-ын Киссинжерийн хүрээлэнгийн захирал Роберт Дэйли Ху Жиньпинтэй санал нэг байгаа аж. Дэйли хэлэхдээ, Ху-гийн анхааруулга нь Хятад, Америкийн аль алинд нь хоёрдмол өв уламжлалтай хүмүүс нэг талыг барих шахалтад орох нь улам бүр түгээмэл болсон гэсэн сэтгэлгээний урсгалыг илэрхийлж байна. Олон жилийн турш олон Хятад-Америкчууд хоёр улсын хооронд чөлөөтэй хөдөлж, ямар нэгэн үр дагаваргүйгээр хоёуланд нь ашиг тус хүртэж ирсэн" гэж Дэйли хэлэв.
Дэйли хэлэхдээ, Олимпийн медаль хүртсэн Америкийн тамирчин "сэтгэл" давамгайлж байх үед Гу-гийн “зохиол” энгийн түүх байж болох юм. Харин үүний оронд түүний иргэншлийн асуудал өнөөгийн геополитикийн уур амьсгалд эмзэг сэдэв болоод байна. "Гү дуугүй байгаа нь улам бүр сэжиг төрүүлж байгаа" гэж дүгнэжээ.
"Бээжингийн өвлийн олимп Гу зэрэг Хятад- Америкийн тамирчдын оруулсан хувь нэмрийг олны анхаарлын төвд оруулж, тэдний хоёр үндэстэнд гүүр болсон үүргийг онцлон харуулах ёстой байсан ч харамсалтай нь байдал өөрөөр эргэсэн” гэсэн Дэйлигийн дүгнэлт үнэнд илүү дөхөх болов уу.
Эх сурвалж: The Guardian