"Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-нд тагнуулын байгууллагаас баривчлан саатуулж, гэрт нь нэгжлэг явуулсан.
Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Тагнуулын байгууллага Эрүүгийн хууль дахь “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоодог. Үйл явдалтай холбогдуулан прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийж байна. Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг даалгавар биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон тул 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр баривчлан саатуулсан. Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай нэлээн хугацаанд хамтран ажиллаж мөнгөн урамшуулал авч байсан. Түүнийг үйлдэл дээр нь баривчилсан. Мөн түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, валют илрүүлэн хураан аваад байна. Мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна" гэв.