Зам тээвэр, хөгжлийн яамнаас нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш 1894 чингэлэг, 33844 тонн ачаа барааг Замын-Үүд авто замын боомтоор оруулж ирсэн талаар өнөөдөр мэдээллээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан “2022 оны хоёрдугаар сард Тяньжин боомтоос импортын ачаатай 1,206 чингэлэг 21 галт тэрэг, БНХАУ-ын бусад өртөөнөөс 361 чингэлэг зургаан галт тэргээр Замын-Үүд боомтоор төмөр замаар орж ирсэн. Чингэлгүүдийг төрлөөр нь ангилбал 21 нь эм, эмийн бүтээгдэхүүн, 101 хүнс, 1362 нь бусад ачаа байна” гэж хэллээ.
Чингэлэгээр орж ирж буй бараа бүтээгдлэхүүний 60-70 хувийг барилгын бараа бүтээгдэхүүн эзлэж байгаа. Харин иргэдийн захиалгын бараа 10-20 хувийг эзлэж байна. Хятад улсын талаас ачаа тээврийг өргөжүүлэх, чингэлэгийн тоог нэмэгдүүлэх санал боловсруулж ирүүлсэн. Үүнийг судлаж байгаа гэдгийг ч албаны эх сурвалж дурдсан юм.