Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Засгийн газраас "Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж" төслийг 19 аймгийн 59 сумын төвд хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Төв аймагт ажиллалаа.
Тэрбээр аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон харьяа хэлтэс, агентлаг, төсөл хэрэгжих сумдын удирдлагууд, ажлын зураг төсөл гүйцэтгэсэн компаниудын төлөөлөлтэй уулзан, төслийн ажлын явцтай танилцаж, анхаарах асуудлаар үүрэг өглөө. Сумын хөгжил инженерийн дэд бүтцийн хангамж төсөлд манай аймгийн 8 сум хамрагдана. 2022 онд Баянчандмань, Борнуур, Сэргэлэн, Эрдэнэ сумдад хэрэгжих бөгөөд зураг төслийн ажил дууссан байна.