Эцэг Андрес Аранго энэ сарын эхээр Финикс дэх Гэгээн Грегори сүмээс огцорч, түүний баптисм хүртээж адисалсан олон зуун ёслолыг хүчингүй болгожээ. Епархийн удирдагчид түүнийг олон жилийн турш "Би чамд баптисм хүртэж байна" гэхийн оронд "Бид та нарт баптисм хүртээлээ" гэсэн хэллэгийг андуурч хэрэглэсэн болохыг олж мэдсэн учир ийм шийдвэр гаргасан гэнэ.
Түүний хэлсэн үгийн алдаа нь тоо томшгүй олон баптисм хүртэх ёстой гэсэн утга агуулж буй учир католик шашны теологийн авралд зайлшгүй шаардлагатай зүйлсийг буруу хийсэн гэсэн үг юм. Зөвхөн баптисм хүртээх ёслолоос гадна түүгээр адислуулсан хүүхдүүдийн гэрлэлт ч шашны дэгийн дагуу болоогүй аж.
"Хүчин төгөлдөр бус баптисм нь дараагийн ариун ёслолууд, ялангуяа баталгаажуулалт, гэрлэлт, ариун ёслолуудыг хүчингүй болгодог" гэж Финиксийн епархчууд сүмийн гишүүдийн асуултад хариулах зорилготой вэб хуудсандаа нийтэлжээ.
Финиксийн хамба лам Томас Олмстед санваартныг огцрохыг зарлахдаа сүмд итгэгчдийг "Андрес болон энэхүү таагүй нөхцөл байдалд нэрвэгдсэн бүх хүмүүсийн төлөөх залбиралд нэгдэхийг" уриалав.
Харин хийсэн буруу үгтэй үйлдэлдээ гэмшсэн Эцэг Аранго итгэгчдээсээ уучлалт гуйжээ. Тэрdээр "Би тахилчаар үйлчлэх хугацаандаа буруу үгсийг тогтмол хэрэглэж хүчингүй баптисм хийснээ мэдлээ. Энэ бол үнэхээр гунигтай мэдээ байлаа. Би алдаа гаргасандаа гүнээ харамсаж байна, энэ нь танай сүмийн болон бусад газрын олон хүмүүст нөлөөлсөнд харамсаж байна. Хийсэн буруу зүйлээ арилгах, буруу адислалд өртсөн хүмүүсийг эдгээхэд өөрийн эрч хүч, бүрэн цагийн үйлчлэлээ зориулна" гэж нэмж хэлжээ.
Ватикан "Бид та нарт Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байна" гэх зэрэг өөрчилсөн үгсээр баптисм хүртээх нь хүчингүй гэдгийг баталж, ийм хэллэг нь баптисм хүртэхэд гурван тусдаа ариун биетүүд оролцсон гэсэн үг үү, эсвэл ганцхан хүн оролцсон гэсэн үг үү гэсэн асуултын дараа мэдэгдэл гаргах шаардлагатай гэж үзсэн байна.
"Бид" гэсэн үгийг ашиглахтай холбоотой асуудал бол хүнд баптисм хүртээдэг нь нийгэм биш харин зөвхөн Христ бөгөөд бүх ариун ёслолыг тэргүүлдэг бөгөөд Есүс Христ л баптисм хүртээдэгт утга нь оршино" гэж Финиксийн епархын сүсэгтнүүдэд зориулагдсан цахимд хуудаст тайлбарлажээ.
“Андрес ламтанд итгэгчдийг хорлох, баптисм болон ариун ёслолын ач ивээлийг үл хүртээх ямар нэгэн өөр санаа байсан гэдэгт би итгэхгүй байна. Энэхүү алдаа нь олон итгэгчдийн ариун ёслолын амьдралыг тасалдуулахад хүргэсэнд бид ч бас нутгийнхаа сүмийн нэрийн өмнөөс гүнээ харамсаж байна" гэж Гэгээн Георгийн сүмийн зүгээс мэдэгджээ.
Бразилд төрсөн Аранго ламтан 1995 онд санваартан болж, 2001 онд АНУ-д нүүж ирж, Калифорнийн сүмээр дамжин Гэгээн Грегорийн сүмд ажиллаж эхэлжээ.
Эх сурвалж: The Guardian