Шинээр баригдаж байсан барилгын цахилгаан шатны хонгилд хүн унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилоос хүний цогцос гаргаж өгнө үү гэсэн Цагдаагийн байгууллагын хүсэлтийг өчигдөр 19:20 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход тус барилгын захиалагч компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гипсэн хавтангийн бригадын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 52 настай эрэгтэйн цогцсыг цахилгаан шат хийхээр бэлдсэн 4.2 метр гүнтэй нүхнээс гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.