Монгол цуйвангийн тухай дуугаараа монголчуудын танил болсон Японы CHAKALAND хамтлаг манай улсад ирлээ.
"Монгол цуйван хэр вэ?
Монгол цуйван хэр вэ?
Солиотой амттай гэсэн идэж үзэх юм сан.
…И-баримтаас мөнгө хожоод
Цуйван идэж үзэх юм сан" гэсэн хөгжилтэй үгтэй дууг санаж байгаа байх.
"Chaka Land" хамтлаг нь гурван гишүүнтэй. Хамтлагийн нэг гишүүн нь Монгол залуу Г.Эрдэнэсүх гэх залуу бий. Тэрбээр Япон улсад 2014 онд хэлний бэлтгэлд сурахаар очиж байжээ. Хэлний сургуулиа төгсөөд Окинавад хөгжмийн сургуульд суралцаж 2020 онд төгссөн байна.
Тус хамтлагийн ахлагч, дуучин Chakatomo нь дуу дүрсний зураг авалтын чиглэлээр төгссөн. Энтертайнмент чиглэлээр сургууль төгссөн гэдэг утгаараа дуулахын хажуугаар хамтлагийнхаа клипний зураг авалтыг хариуцдаг аж.
Харин Hao blossom нь хамтлагийн ая хийдэг бол Г.Эрдэнэсүх нь дууны үг, ая, миксинг болон дуугаралтыг хариуцаж ажилладаг байна.